Сэргэн мандалтыг авчрах ЯЛНА уриа

УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа ид дундаа явж байна. Энэ удаагийн сонгуульд нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд тэд цар тахлаас үүдэн сурталчилгаагаа хязгаарлагдмал нөхцөлд хийж байна. Иймээс нэр дэвшигчид өөрсдийгөө таниулах хамгийн хялбар хувилбаруудыг сонгох шаардлага тулгарсан. Яг энэ мөчид нэр дэвшигчдийн бусдаасаа ялгарах нэг зүйл бол уриа. Англи хэлний Оксфордын толь бичигт уриа гэдэг үгийг "сурталчилгаанд ашигласан богино, мартагдашгүй, гайхалтай зохицол бүхий үг хэллэг, өгүүлбэр" хэмээн тайлбарласан байдаг.  Иймээс нэр дэвшигчид өөрийн давуу талыг хамгийн товчоор ойлгуулахаар янз бүрийн уриа үгүүдийг сонгож байна.

\

Өнгөрсөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол ялна” уриатайгаар оролцож ялалт байгуулсан. Түүнд энэ уриа ялалт авчирсан гэвэл буруу хэлсэн болохгүй. Ерөнхийлөгчийн хувьд энэ уриагаараа давуу талаа хамгийн товчоор ойлгуулж чадсан. Тэгвэл энэ удаад ч мөн энэ уриатай төстэй уриа олон нийтэд итгэл төрүүлж байгаа юм.

\

 Тухайлбал, өвөрмөц содон баатрын хувцас өмсөн сурталчилгаагаа хийж буй нийслэлийн Баянгол дүүрэгт нэр дэвшигч П.Бүүвэйбаатар “БИД ЯЛНА” уриаг дэвшүүлжээ. Түүний хувьд нийгэмд залуусын оролцоог нэмэгдүүлж, залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж “Бид ялна” гэсэн уриалга дэвшүүлсэн хэмээн тайлбар хийсэн. Энэ нь ч залууст өөрийгөө хамгийн товч тодорхой ойлгуулж байгаа хэлбэр чадаж байна. 

\

 

 Түүний адилаар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч бие даан нэр дэвшигч Р.Ням-Очирын “Сонгинохайрханчууд ялна” уриа дэвшүүлжээ. Р.Ням-Очирын хувьд 2020 оны сонгуульд нэр дэвшиж буй шинэ залуу улстөрчдийн төлөөлөл бөгөөд нэр дэвшиж буй дүүргийн залуучуудын хүсэл сонирхол, шинэ санаачлагыг дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгдсэн маш олон санал санаачлагууд гарган ажиллаж байгаа юм. Энэ ч үүднээс дүүргийн залуусаа уриалан “Сонгинохайрханчууд ялна” гэх уриаг дэвшүүлсэн байна.  

\

Яг үүн шиг АН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигчид “Буруу бүхнийг бид ялна” гэсэн уриаг дэвшүүлсэн байна. Нутгийнхаа нэрний урд тухайлбал Сэлэнгэ аймагт нэр дэвшигчид “Сэлэнгэчүүд ялна” гэх уриаг дэвшүүлэн өрсөлдөж байна. 

Монголчууд бид заавал ялах

-Залхуу

-харанхуй бүдүүлэг

-авилга гэх мэт… уншигч та үргэлжлүүлээрэй.

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button