Хөтлөгч Б.Чимгээгийн нөхөр М.Чойдорж гэр бүлийн орлогоо “нуусан” уу

“Монгол ТВ”-ийн дэд захирал, нэвтрүүлэгч Б.Чимгээгийн нөхөр М.Чойдорж Сүхбаатар дүүрэгт  бие даан нэр дэвшиж байгаа. ИЗНН-аасаа бус бие даан нэр дэвшихээр болсон түүний ХОМ олон нийтийн анхаарлыг татаж байна. М.Чойдоржийн хувьд жилийн  91 сая төгрөгийн орлоготой. 802 сая төгрөгийн гурван орон сууц, нэг авто зогсоолтой, 70 сая төгрөгийн хадгаламжтай, "Баджэр интернэшнл ложистикс" ХХК, "Жигүүртур" ХХК, "Чойстур" ХХК-тай хэмээн мэдүүлжээ.

Хамгийн сонирхолтой нь М.Чойдоржийн гэр бүлийн гишүүдийн орлого 0 төгрөг. Нэвтрүүлэгч Б.Чимгээгийн хувьд Монго HD телевизийн дэд захирал, Монголдоо томоохонд тооцогдох арга хэмжээ, шоу хөтөлдөг гээд бодохоор ямар ч гэсэн орлого нь 0 төгрөг баймааргүй, жилийн орлого нь бас л чамлахааргүй дүн гарах ёстой баймаар. Гэтэл түүний нөхөр М.Чойдорж ганц бие хүн шиг гэр бүлийн гишүүдийн орлогоо 0 төгрөг хэмээн мэдүүлжээ.

Б.Чимгээ нэгэн ярилцлагадаа “Нөхөртөө хэт их ачаа үүрүүлсэн хүүхнүүдийг хараад гайхдаг. Би хувьдаа нөхөртөө нэмэр ба чимэг болоод явах нь хүчирхэг эмэгтэйн шинж хэмээн боддог” тухайгаа хуваалцаж байсан. Гэтэл нөхөр М.Чойдоржийн ХОМ мэдүүлэгт эхнэрийн зүгээс гэртээ ганц ч төгрөгийн орлого оруулдаггүй хэмээн мэдүүлсэн байгаа нь энэ 2 хүний үг үйлдлийн зөрөө хэтэрхий их гэмээр…

Үүнээс үүдэн М.Чойдорж нэр дэвшигч ХОМ-ээ АТГ-т буруу гаргаж, гэр бүлийн гишүүдийн ХОМ-ээ “нуусан” болж таарч байна.

 

 О.ОНОН

 
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button