Д.Нямхүү: Өнөөдөр 10 хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Коронавируст халдвараар дэлхийд 7,7 сая хүн өвчилж, 435 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар нийт 118 мянган хүн шинээр өвчилж, 3000 гаруй хүн нас баржээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ: “Зургадугаар сарын 14-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторт нийтдээ 258 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Өнөөдөр 10 хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжлээ” гэв.

Б.Сувдаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button