Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сурталчилгаа шинэ жишиг авчирлаа
2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эд дундаа өрнөж байна. Улс төрийн томоохон хүчнүүд нэгнээ харлуулах ажлаа аль хэдийнэ хийгээд эхэлчихсэн, сошиалаар гал астал ил, далд үзэлцэж яваа бол бие даагчид харин маш эерэг байна.
Тухайлбал, Баянхонгор аймагт МАН, АН-ын хооронд ил, далд тэмцэл өрнөснөөр бусдаар сурталчилгаа маш эерэг өнрөж байна.
Энэ дунд нэг сонирхолтой сайн жишиг харагдаж байгаа нь тус аймагт бие даан нэр дэвшигч Б.Ууганбаяр энэ удаагийн сонгуульд түүхэн шинэчлэлийг сурталчилгаандаа ашиглаж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан дохионы хэлмэрчтэй видеогоо хийсэн нь олон иргэний талархлыг хүлээгээд байна.