Ц.Сандуйгийн талд гарсан шийдвэрийг СЕХ хэрхэх вэ?
Тодруулбал, Ц.Сандуйн нэхэмжлэлтэй, “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ц.Сандуйг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020.05.28-ны өдөр хүлээж авсан. Улмаар энэ сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байгаа юм.
Ингэснээр С.Сандуй УИХ-ын УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвших эрхтэй болж байна.
Түүний хувьд Ногоон намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болж хуулийн дагуу баримт бичгээ бүрдүүлэн СЕХ-нд хүргүүлсэн ч түүний нэр дэвших эрхийг хязгаарласан юм. Гэхдээ яагаад түүний нэрийг хассан болон хязгаарлах болсон тухайгаа СЕХ түүнд өгсөн албан бичигтээ огт дурдаагүй байна. Ингээд нэр дэвших эрхээ хязгаарлуулсан Ц.Сандуй Сонгуулийн ерөнхий хороог шүүхэд өгснөөр шийдвэр түүний талд гарсан нь энэ юм.
Харин одоо СЕХ шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэхийг л харах үлдлээ.
О.ОНОН