Токиогийн олимпийг зохион байгуулах хороо олимпийг хойшлуулж магадгүй гэв

Токиогийн олимпийг зохион байгуулах хорооны гишүүн Харуюки Такахаши коронавирусийн улмаас ирэх жил хийхээр болсон олимпийн хугацааг дахин хойшлуулж магадгүй гэж мэдээлжээ.

Тэрээр "Никкан спорт ньюс" сонинд өгсөн ярилцлагадаа олимпийг зохион байгуулах хорооноос энэ арга хэмжээг 2021 оны зун хийхийг хичээнэ. Мөн Япон болон дэлхийн эдийн засагт ямар нэгэн байдлаар ноцтой хохирол учруулна гэж бодож байна. Тиймээс олимпийг цуцлахаас зайлсхийх шаардлагатай" болохыг онцолжээ. Харин ирэх хавар олимпийг долооо эсвэл наймдугаар сард хийх хэцүү эсэхийг шийдвэрлэнэ. Тиймээс бид олон улсын олимпийн хороотой хугацааг нь дахин сунгах талаар тохиролцох ёстой гэв. Мөн Бээжин 2022 өвлийн олимп, Дакар 2022 залуучуудын олимп болон Парис 2024 оны олимпийн наадмын улмаас "Токио 2020"-ийн хугацааг хойшлуулахад төвөгтэй болж магадгүй болохыг онцолжээ.

32 дахь удаагийн олимпийг зохион байгуулагч хорооны гүйцэтгэх захирал Тоширо Муто энэ сарын 10-нд Токиод болох олимпийн зохион байгуулалт даруухан болно гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button