МАН-ын шинэ залуу үеийн төлөөлөл Цэрэнжамцын Мөнхцэцэгийн тухай юу хэлэв

Ц.Мөнхцэцэг  маань МАН-ын иргэд, сонгогчдодоо танилцуулж байгаа намын Мөрийн хөтөлбөрийг боловсруулахад голлох үүрэг гүйцэтгэсэн  эрдэмтэн.

Ж.Чинбүрэн: Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийг боловсруулсан гол хүн

 

 

Ц.Мөнхцэцэг  маань МАН-ын иргэд, сонгогчдодоо танилцуулж байгаа намын Мөрийн хөтөлбөрийг боловсруулахад голлох үүрэг гүйцэтгэсэн  эрдэмтэн. Ялангуяа эрүүл мэндийн чиглэлээрх зүйл заалтуудыг нарийвчлан  тусгаж өгөхөд хамтарч ажилласанд баяртай байдаг.Сүхбаатарчууд та бүхэн минь Монгол Ардын Намын нэр дэвшигчдийг багаар нь дэмжээрэй.

Х.Булгантуяа: Монголын урдаа барьдаг улс төр судлаач

Цэрэнжамцын Мөнхцэцэг бол өндөр боловсролтой, нэр цэвэр, шинэ залуу үеийн төлөөлөл. Монголын улс төрд иргэдийн оролцоог, эмэгтэйчүүдийн оролцоог хэрхэн яаж хангах, улс төрийн  намуудыг хэрхэн төлөвшүүлэх, ил тод байх, санхүүжилтээ яаж тайлагнах зэргээр олон жил гадаад, дотоодын байгууллагуудтай хамтарч судалгаа хийсэн.  Судалгаанд суурилсан бодлогын зөвлөмж гаргадаг, Монголын урдаа барьдаг улс төр судлаачдын нэг. Ийм мундаг эмэгтэйг Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшүүлсэнд баяртай байна.  

Г.Амартүвшин: Парламентад бодлого боловсруулдаг гол хүч болон ажиллах эрдэмтэд хэрэгтэй

Миний хувьд Монгол Ардын Намын шинэ залуу үеийг төлөөлөн нэр дэвшиж байгаа шинэ хүн. Сүхбаатар дүүрэгт Ц.Мөнхцэцэг гэж мундаг бүсгүй нэр дэвшиж байна. Энэ жил Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дуудлагаар шинэ залуу үеийн төлөөллүүд орж ирсний нэг нь манай Ц.Мөнхцэцэг. Тэр бол улс төр судлаач, эрдэмтэн хүн. Парламентад  мэргэжлийн улс төр судлаач, бодлого боловсруулдаг гол хүч болон ажиллах эрдэмтэд хэрэгтэй. Тэр дундаа туршлагатай парламентчидтай мөр зэрэгцэн, цус сэлбэж ажиллах шинэ хүн хэрэгтэй. Тэр хүн бол Цэрэнжамцын Мөнхцэцэг юм.

Г.Билгүүн: Бидэнд дамын наймаачин, дархан аваргууд хэрэггүй

Улс төрд улс төр судлаач, эдийн засагч, эрх зүйч, инженер хүмүүсийн төлөөлөл байх ёстой. Түүнээс бөхчүүд, уяачид, яруу найрагчид, сумо бөх, сансрын нисгэгч, дамын даймаачид, дархан аваргууд дэвших ёсгүй. Сайн дурын уран сайханчид биш дээ. Төр гэдэг чинь нам босготой байдаггүй юм.Өндөр босго байх ёстой. Цэрэнжамцын Мөнхцэцэг бол яг л мэргэжлийн хүн улс төр судлаач, эрдэмтэн, доктор хүн. Түүний онолын мэдлэг, практик туршлага Монголын парламентад зайлшгүй хэрэгтэй.

Т.Туяачимэг: Сүхбаатар дүүрэгт сонгууль бүрээр намын хамгийн чадварлаг, оюунлаг хүмүүс ирж дэвшдэг

Манай дүүрэгт өндөр боловсролтой, улс төрийн шинжлэх ухаанаар мэргэшсэн мэргэжлийн судлаач, хилийн чанадад сурч боловсорч, туршлага судалж, ажиллаж байсан эрдэмтэн бүсгүй ирж нэр дэвшиж байгаад баяртай байна. Нийгмийн бүх асуудлыг шийдвэрлэх гарц нь боловсрол байдаг. Цэрэнжамцын Мөнхцэцэг нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгөх болно.

Б.Дөлгөөн: Сэтгүүл, сурталчилгааны материалтай нь танилцаж үзээд дэмжихээр шийдсэн

МАН-ын мөрийн хөтөлбөртэй танилцаж үзсэн. Залуучууд руу, залуу гэр бүл рүү чиглэсэн олон заалтууд тусгасан байна лээ. Харин энэ бүхнийг өөрийнхөө хамгийн түрүүнд хийх ажил гэж танилцуулж байгаа нь таалагдсан. Мөн залуу ээжүүдийг ажиллах боломж нөхцөлөөр хангах талаар ярьж байна. Тиймээс би дэмжиж байгаа. Мөн залуучууддаа хандаж хэлэхэд нэр дэвшигчдийн сурталчилгааны сонин, сэтгүүлийг нүдний булангаараа хараад өнгөрөх биш дэлгээд уншиж үзээд сонголтоо хийгээсэй, сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна.

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог,

Сүхбаатар дүүрэгт  нэр дэвшигч Ц.Мөнхцэцэгийн сонгуулийн штабаас

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button