Эх орон газар шороогоо эзэнтэй үлдээх захидал
Билгүүн оюунт хотол түмнийхээ амар мэндийг айлтган мэндчилгээ дэвшүүлье.
Дэлхий нийтийн хүн ардыг зовоосон аюулт өвчлөлтэй энэ үед миний бие та нөхөд элэг нэгт Монгол ахан дүүсээ хүндэлж биечлэн уулзаж амжсангүй тул захидал бичин үг хэл, үйл явдлын тухайд хэлж ойлгуулахаар шийдлээ.
Миний бие Дорги удмын Чойсүрэнгийн Батбаяр нь УИХ-ын ээлжит сонгуульд унасан газар, угаасан уснаасаа нэр дэвшиж буйгаа хэлэхэд таатай байна. Цаг сайхан нас залуу үед минь төр засгийн байр байдал, хүн ардын минь нэгнээ гэх сэтгэл, хүндлэл хүмүүжил, тэр бүү хэл тухайн үеийн сэхээтнүүд гэгдэх хүмүүсийн боловсрол, эх оронч сэтгэлгээ хүртэл чанартай байж. Гэвч цаг цөвүүн болж бүх зүйл халтардсан хөгжил нэрийдлээр байраа сольж хорвоогийн муу муухай бүхэн ирэн сайн сайхан бүхнийг минь булаан авчээ. Үүнд төр засгийн эрх баригчдын бодлого хамгаас илүү нөлөө үзүүлсэн хэрэг юм. Эрх баригчид ард түмнийхээ зовлонд амтшиж идэгч бирд мэт эх орон газар шороогоо зарж энгийн олон ард иргэдийг боолчлолын золиос болгон харьд урван төрд суув. Хийсэн хэргээ бусдад чихэж хээнцэр ганган амьтан мэт ард нь үлдэн ард түмний толгойг угааж сууна.
Ард түмэндээ ашгаа өгдөггүй уул уурхай, авлигажсан эрх мэдэлтнүүдтэй төр засагтай байхаас нүүрээ нуух битгий хэл амьд явах арга алга. Цөлжсөн эх орон цөхрөлдөө хүрсэн ард түмнээрээ 20 жил тоглож мууд ханахгүй сэтгэлээ муйхар ухаандаа бодохгүй улайран дайрч улангасан шунаж байгаа нь байр байдлаас нь илхэн боллоо. Ээлжит сонгууль болгоноор эх орон, газар шороо, эгэл түмнээ гэх нинжин сэтгэл саруул ухаан бүр нь эрх мэдэлд суусны дараа эмгэнэлт жүжиг болон хувирах нь өвгөдийн ясыг өндөлзүүлэхээс илүү аймшигтай. Монголын сайхан орны үзэсгэлэнт сайхан байгаль гадаадын корпорациуд түүний гар хөл бологсдын гар өртөн харах зураг сонсох найрганд зураглалаа үлдээх цаг аюулын харанга дэлдэв. Сэтгэл үүнд шимширч сууна. Ухагдсан нүх, овоолсон шороо, хоосон хонгил ширгэсэн гол горхи, хоосон нутаг үлдээн цагийн эрхээр хорвоогоос явах нь ирээдүй хойчийнхоо хэдэн үед үлдээх нүгэл буюу.
СЭР.БОС.
Залуу дүү нараа, элэг нэгт нөхдөө, нутаг нэгт ахан дүүсэээ. Сайхан үг далд санаанд хууртагдсаар санаа муутнуудын гарт эх нутагаа бүрэн алдаж дуусахаас өмнө бүгд тэмцэж зөвд нэгдье. Золисон бие сайхныг харалгүй нас нөгчвөөс зорьсон зорилго гэрэлт ирээдүйн төлөөх миний тэмцэл сүүн мөртэй үлдэг.
Хүндэтгэсэн Ч.Батбаяр