Н.Номтойбаяр сонгогчидтойгоо “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа
УИХ-ын 2020 оны сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй Н.Номтойбаярыг өчигдөр шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан. Иймээс түүний сурталчилгааны ажлын аав Б.Нямтайшир үргэлжлүүлэн хийж байна.
Хамгийн сүүлд гэхэд Нямтайширын Номтойбаяр Хан-Уул дүүргийн сонгогчидтой “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурсан байна.
Энэхүү санамж бичигт “Нямтайширын Номтойбаяр миний бие Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдвол Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад хууль тогтоомжийг тус тус удирдлага болгон иргэдийн язгуур эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаалан, ёс зүй, хариуцлагатай ажиллах талаар сонгогч Таны өмнө үүрэг хүлээж буйгаа батлахад энэхүү санамж бичгийн үндсэн зорилго оршино” гэжээ.
Ийнхүү Н.Номтойбаяр сонгогчийнхоо өмнө үүрэг хүлээж буйгаа баталж, хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь улс төрд шинэ жишиг болж байна.
29 дүгээр тойрогт нэр дэвшигч Н.Номтойбаярын сонгуулийн штабаас