Сонгинохайрханчуудын гарцаагүй сонголт А.Амарбаяр
Монголчууд энэ удаагийн УИХ-ын сонгуулиар мэдлэг боловсролтой оюунлаг залуус гарч ирээсэй гэж хүлээж байна. Шалтгаан нь МАНАН бүлэглэлээс залхсан ард иргэдийн хүлээлт ийнхүү ирж яваа цагийн залууст төрийн жолоог атгуулахыг хүссэн хэрэг.
Ер нь бид яагаад ирж яваа цагийг өнгөлөх залуусаа хүсэх болов оо. Яагаад гэвэл тэд шинэ хүмүүс. Бидний сэтгэлгээ шинэчлэгдэж өөрчлөгдөж байгаагийн нэг том нотолгоо нь шинийг хүсэмжлэх их хүлээлтээр илрэн гарч байгаа хэрэг юм.
Бодит үнэн гэвэл сонгууль мөнгөтэй бүлэглэлүүдийн өрсөлдөөн болсоор ирсэн. Өөрөөр хэлбэл, тэдэнд “ард түмний”, “улс орны” гэх эрх ашгийн эрэмбэ дараалал огт байхгүй гэсэн үг. Ийм л сонголтгүй сонгуулийг улс төрийн хоёр том нам сонгогчдод тулгаж жижгүүд хэмээн нэрлэгдсэн бусад намуудыг жийж тэднийг улс төрийн “тоглолт”-д оролцох боломжгүй хэмээх үгийг одоо ч иргэдэд ухуулан сурталчилсаар байна.
Ингээд бид жижиг хэмээн нэрлэгдсэн намуудын мөрийн хөтөлбөртэй танилцаж явахад Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт “Зөв Хүн Электорат” эвсэлээс нэр дэвшигч А.Амарбаяр гэх залуугийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр ихээхэн сонирхол татаж түүнийг онцлохоор болов.
Тэрбээр МУИС-ийн дэд профессор, Пассив барилгын зөвлөх, Япон улсын Токиогийн хөдөө аж ахуй ба технологийн их сургуулийг дүүргэж, техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан боловсролтой нэгэн аж. А.Амарбаяр нь өөрийнхөө мэргэжил, мэдлэг боловсрол дээрээ тулгуурлаж хамгийн их гэр хороололтой Сонгинохайрхан дүүргийг онцолж авсан нь ихээхэн утга учиртай юм билээ.
Ийм л нэг залуу мөнгөтэй эрхмүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөж мөнгөөр биш бодлогоор өрсөлдье хэмээн бусад нэр дэвшигчдээ уриалжээ. Ямартай ч Сонгинохайрханчуудын гарцаагүй нэг сонголт нь А.Амарбаяр гэх энэ шавилхан залуу байх бололтой