Сонгуульд зуу зуун сая төгрөг цацагчид аа, бие даагч П.Бүүвэйбаатараас суралц

Сонгууль бол  их мөнгөний тулаан гэх ойлголт нийгэмд бий болсоор удаж байна. Ийм ойлголтыг өдөр бүр аль нэг телевизээр гардаг нэвтрүүлэг, гудамж бүрт өөрийн зурагтай самбараа хэдэн арваар нь өлгөж, айл бүрт зузаанаас зузаан сэтгүүлээ хүргэж байгаа хөрөнгөлөг нэр дэвшигчид бий болгосон гээд хэлчихвэл буруудахгүй. 

 Үндэсний аудитын газраас зардлын хэмжээг тогтоон гаргасан. Энэхүү зардлын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог Баянгол дүүрэгт нэг нэр дэвшигч 775 сая төгрөг зарцуулж болох хязгаар тогтоож өгчээ. Жилийн 10 гаруй сая төгрөгийн цалинтай УИХ-ын гишүүний суудалд тухлахын тулд нэг нэр дэвшигчээс өдий хэмжээний зардал гарна. Ойлгомжгүй байгаа биз. Мэдээж сонин сэтгүүл, хэвлэмэл материалаас эхлээд сонгуулийн кампанит ажил явуулахад багагүй хэмжээний мөнгө орно гэх тайлбар гарах байх. 

Гэхдээ энэ байдалд цэг тавих цаг болсныг Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшигч П.Бүүвэйбаатарын жишээнээс харж болно 

\

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд 18 хонож байна. Сонгуулийн тухай хуулийн 58-р зүйлийн 58.4-т заасны дагуу нэр дэвшигч,нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж,төрийн дээд аудитын дээд байгууллагад хүргүүлэх заалттай. 

Хуулийн дагуу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт нэр дэвшигч П.Бүүвэйбаатар сонгуулийн сурталчилгааны ажлын орлого болон зардлынхаа тайланг гаргажээ. 

Үүнд: 

Хандивын орлого – 7,6 сая 

-Зардлууд  нь тараах материал хэвлүүлэхэд: 2.6 сая төгрөг, 

-Цахим орчин ашиглан  сурталчилгаа хийхэд:  1.5 сая төгрөг, 

-Утас, унаа, хоол болон хувцасны үнэ нийлээд 1.7 сая төгрөг гээд нийт 5,8 сая төгрөгийн зардал гаргасан байна.

\

Хуулийн дагуу сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 23-ны 00.00 цагаас өмнө зогсоох ёстой. 

Тэгэхээр үлдсэн дөрвөн өдрийн хугацаанд ч нэмж  их мөнгө зарцуулаад байх зүйл байхгүй гэдгийг нэр дэвшигчийн сонгуулийн штабаас мэдэгдэж байна. 

Нэг үгээр Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшигч П.Бүүвэйбаатарын сонгуулийн зардлын дүн жишиг болж байна. Угаас албан тушаалыг их мөнгөөр  “худалдаж авах” нь ард түмэнд эрсдэл дагуулна гэдгийг сануулах нь илүүц биз.

УИХ-ын 26-р тойрог, Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшигч П.Бүүвэйбаатарын сонгуулийн штабаас

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button