Өвөрхангайн цор ганц бие даагч Т.Хасбаатар

УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт долоон нам, эвслийн 13 нэр дэвшигч байгааг бөгөөд тэдэнтэй цор ганц бие даагч өрсөлдөж байна. Тус тойрогт бие даан нэр дэвшигч Т.Хасбаатар Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж, олон нийтийг бөөгнөрүүлэхгүй, сонгогчдыг олноор цуглуулахгүйгээр мөрийн хөтөлбөрөө өөрийн биеэр тарааж явна.

\\Т.Хасбаатар төрдөө зүтгэх их ажлын эхлэл хэмээн бэлгэдэж сонгуулийн сурталчилгааны ажлаа Монгол төрийн их тахилгат Хан Хөгшин уулын оройд төрийн далбааг мандуулснаар эхлүүлсэн билээ. Түүнчлэн тойрогтоо ганцаараа бие даагч төдийгүй сурталчилгааны ажилдаа ч бусад томоохон нам, эвслүүд шиг олон хүн хөлсөлж, байнга ухуулга хийлгэж, үр ашиггүй далбагар сонин, сэтгүүлээр сонгогчдын тархийг угааж, сэнхрүүлэн цагийг нь үрэхгүй гэх чиглэлээр тун ч цомхон ажиллаж байгаа аж. Тиймээс ч Т.Хасбаатарын энэхүү чиглэл, ажиллагаа нь өвөрхангайчуудад ихэд таалагдаж, түүнийг дэмжихээ илэрхийлсээр байгаа аж.\

Тус тойргийн цор ганц бие даан нэр дэвшигч Т.Хасбаатар өөрөө залуу хүний хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд аймгийн залуусынхаа ирээдүйд боломжит хөрөнгө оруулалтыг хийж буй эрчтэй нэгэн. Тухайлбал, Өвөрхангай аймгийн 160 гаруй залуус өдгөө Япон Улсад хөдөлмөрийн гэрээгээр сарын 3.5-5 сая төгрөгийн цалинтай ажил, хөдөлмөр эрхэлж байна. Тэр залуусаа мэргэжил, ур чадвартай болохын дээр хийсэн бүтээснээ бодитоор үнэлүүлэх боломжийг ийн олгожээ. Түүний энэхүү санаачилга нь залуучуудынхаа амьдрал ахуйг дээшлүүлэх, мэргэжил ур чадвартай болгоход чиглэгддэг Япон улсын Засгийн газрын хөтөлбөрийн хүрээнд хэрэгждэг юм байна.

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button