Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 17:40 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан. Тус  онгоцоор 266 иргэн ирсэн  бөгөөд  252 нь  том хүн, 14 нь нялх хүүхэд юм.

Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 41, өндөр настан 16, жирэмсэн 13, хөгжлийн бэрхшээлтэй 6, эрүүл мэндийн шалтгаантай 31, Цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 77, оюутан, санхүүгийн хүндрэл, орох оронгүй болсон, ар гэрийн гачигдал зэрэг шалтгаантай 82 хүн байна.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Наранбулаг”, “Сэлбэ”, “Ивээлэн”- д  21 хоног тусгаарласан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button