Та бод доо, хэрвээ З.Энхболд байгаагүй бол гээд?

Монголын улс төрд Зандаахүүгийн Энхболд орж ирээгүй бол ямар байх байсан бол гээд та бод доо? Маш товчоор хэлэхэд Монголын түүхийн сүүлийн 30 жилийг З.Энхболдгүйгээр бичих аргагүй. З.Энхболд Монголын баялгийг, Монгол төрийн өмчийг Монголдоо, ард түмэндээ үлдээж ирсэн гавьяатай. Гэвч өөрийгөө товойлгодоггүй, овойлгодоггүй. Цээжээ дэлдэж, нэрээ дархалдаггүй. Зүгээр л, замын ноход хуцуулсаар өнөөдрийг хүрсэн. Сая өөрөө хэлсэн байна лээ, “хамгийн олон дайсантай улстөрчийг шалгаруулах юм бол би тодрох байх” гэж, тэр үнэн.

Энэ хүнээр Монголын баялаг, төрийн өмчид шунасан сэтгэл, сунгасан гараа тас цохиулсан хүмүүс л дайснаа хэмээн зарладаг, муулдаг, доромжилдог, гүтгэдэг юм. Хэрвээ З.Энхболд 1996 онд ТӨХ-ны дарга болж, өмч хувьчлалыг нээлттэй болгоогүй бол яах байсан бол гээд та бод доо? Хариу нь маш тодорхой. З.Энхболдыг ТӨХ-нд ирэхэд төрийн өмчийг хуучин аргаараа, хуруудаад шахам хуваагаад авчихдаг байв. Харин З.Энхболд ирснээс хууль дүрмийн дагуу нээлттэй дуудлага худалдаагаар төрийн өмч хувьчлагддаг болсон. Ингэснээр Монголд төрийн мэдэлд байсан өмч шударга хэлбэрээр хувьчлагдаж хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнийг хийсэн хүн нь З.Энхболд билээ. Хэрвээ З.Энхболд “Эрдэнэт” үйлдвэрийг Н.Багабанди, түүний бүлэглэлд алдчихсан бол яах байсан бол гээд та бод доо? Бас л тодорхой юм. Төрийн өмчийг ингэж хувийнхаа юм шиг ашиглаад амташчихсан бүлэглэл байлаа. Бүлэглэлийн толгойлогч нь тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди юм.

Тэд “Эрдэнэт” үйлдвэрийг хүртэл өөрсдийн хувийн компани мэт болгочихсон дураараа дургиж байсан юм. Тэр бүхнийг З.Энхболд таслан зогсоож, "Төр өмчөө мэддэг байх ёстой" гээд “Эрдэнэт” үйлдвэрийг тэдний савраас салгаж авсан. Хэрвээ З.Энхболд 20 гаруй жилийн тэртээ “Эрдэнэт”-ийг Н.Багабанди нарт тавиад туучихсан бол гээд өнөөдөр Н.Баганбанди гэдэг хаан, түүнийг тойрсон бүлэглэл төрийн дээр заларчихсан байх байв. Хэрвээ З.Энхболд УИХ-ын дарга байхдаа Тавантолгойн ордыг Ц.Элбэгдоржийн хүссэнээр хятад түнштэй MCS-т нь өгчихсөн бол яах байсан бол гээд та бод доо? Монголын ирээдүй бүрхэг болох байв.

Үнэндээ Тавантолгойн том эзэн нь Ц.Элбэгдорж л болно. Түүнийг тойрсон бүлэглэл бүр илүү аюултайгаар Монголыг залгих байв. Хамгийн аюултай нь Тавантолгой та биднийх байхаа больчихсон, өнөөдөр хувьцаа, ногдол ашиг яриад сууж байхгүй л байв. Харин Тавантолгойн орд хэмээх баялаг дээрээс Ц.Элбэгдорж гэх хаан төрөх байв. Ерөөс Монгол гэдэг улс, баялагтайгаа, газартайгаа гуравхан гэр бүлийн мэдэлд л  орчих байсан. Гашуун ч гэсэн үнэн нь энэ юм. З.Энхболд байгаагүй бол шүү дээ. Тиймээс З.Энхболд бол МАНАН-гийн хоолойд яс шиг тээглэсэн Монголын төрийн зангарагтай түшээ юм.

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button