Д.Нямхүү: Өнөөдөр 7 хүн эдгэрч гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 8.735.000 хүн энэ өвчнөөр өвчилж, 461.000 нас барсан байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 166.000 хүн халдвар авч 4000 гаруй хүн нас бараад байна. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш хамгийн их халдвар тархсан өдөр болсон байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул амйгийн салбар лабораторид нийтдээ 62 хүний сорьцод шинжилгээ хийснээс коронавирус илэрсэнгүй. Өнөөдөр 7 хүн эдгэж ХӨСҮТ-өөс гарч дараагийн сувилалд шилжлээ. Эдгэрч гарсан хүмүүсийн хувьд нэг энгийн иргэн, 6 нь оюутан. Нийт батлагдсан тохиолдол 204, эдгэрсэн 139, эмчлэгдэж байгаа 65 хүн, биеийн байдлыг үнэлвэл 57 хөнгөн, 8 хүндэвтэр хүн эмчилгээд байна. Өнөөдөр гурван онгоц хүлээж авах бэлтгэлийг бүрэн хангасан байгаа" гэв.
С.Тулга