Д.Нямхүү: Өнөөдөр коронавирусийн халдвар 2-оор нэмэгдэж, 7 хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар коронавирусийн цар тахал дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 8.896.000 хүн энэ өвчнөөр өвчилж,  466.000  нас барсан байна. Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 108.048 хүн халдвар авч 4000 гаруй хүн нас бараад байна. Энэ өдөр бүртгэгдсэн өвчлөлийн тал хувь нь Америк тивд бүртгэгдсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лабораторид 314 шинжилгээ хийгдсэнээс 2 хүнд короанвирус илэрлээ. Энэ нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай орос жолооч, нөгөөх нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй байна. Өнөөдөр 7 хүн эдгэрч дараагийн шат руу шилжсэн. Эдгэрч гарсан хүмүүс 20-37 хоногийн хугацаанд эмчлэгдэж эдгэрсэн байна. Нийт батлагдсан тохиолдол 206 хүн байна. Үүнээс 139 хүн эдгэрсэн, 67 эмчилгээнд байгаагаас  60 хүн хөнгөн, 7 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна. Сөүл-Улаанбаатарын онгоц 02:00 цагт буусан нийт 265 зорчигч ирсэнээс 5 хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан байгаа" гэв.

С.Тулга

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button