Д.Нямхүү: Өнөөдөр долоон тохиолдол шинээр бүртгэгдэж, долоон хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 9,3 сая хүн өвчилж, 469 мянган хүн энэ өвчний улмаас эндсэн.Сүүлийн 24 цагт 122 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 3000 гаруй хүн нас барсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “ Зургадугаар сарын 21-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 359 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс  352 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Харин үлдсэн долоон хүнээс коронавирус илэрсэн. Өнөөдөр долоон хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатлал руу шилжиж байна" гэв.

Б.Сувдаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button