Д.Нямхүү: Таван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улс оронд коронавирус бүртгэгдэж, есөн сая 186 мянган хүн өвчилж, 473 мянган хүн эндсэн байна.
Харин манай улсад нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Энэ сарын 22-нд 426 хүнд шинжилгээ хийгдсэнээр 424 хүнд коронавирус илрээгүй. Харин хоёр хүнээс коронавирус илэрлээ. Нурсултан Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүст давтан шинжилгээ хийхэд 26, 36 настай эрэгтэй эмэгтэй хоёр хүнээс коронавирус илэрлээ. Өнөөдөр ХӨСҮТ-ээс таван хүн эдгэрч гараад байна. Ингээд 158 хүн эдгэрч гарлаа” хэмээн мэдээллээ.
О.ОНОН