​Орон даяар санал хураах ажиллагааг хаалаа

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах ажиллагаа орон даяар 22:00 цагт албан ёсоор дууслаа. Сонгуулийн санал хураалт өглөөний 07:00 цагт эхэлсэн бөгөөд санал хураалт ийнхүү өндөрлөлөө. 

СЕХ-оос 17:00 цагт өгсөн мэдээллээр улс даяар сонгогчдын ирц 52,6 хувьтай байгааг мэдээлсэн. Харин одоо СЕХ-оос санал хураалтын ирцийн талаарх эцсийн мэдээллийг өгөх юм.

Урьдчилсан байдлаар УИХ-ын сонгуулийн 29 тойрогт ирц хүрсэн гэх мэдээллийг СЕХ-оос өглөө. Мөн СЕХ-ны төв байрнаас санал хураалтын дүнг дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээллээ.

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button