АН-ыг “орхисон” Н.Алтанхуяг бие даагч тодотголтойгоор УИХ-д сууна

 

УИХ-ын 2020 оны сонгуульд хамгийн олон буюу 121 бие даагчид өрсөлдсөн. Тэгвэл тэдгээрээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг л парламентад суух эрхээ олж авсан байна. Ингэхдээ тэрбээр УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт нэр дэвшсэн бөгөөд нийт сонгогчийн 42.9 хувийн саналыг авсан байна. 

Түүний хувьд өнгөрсөн 2016 оны сонгуульд өвдөг шороодож, намаасаа хөөгдөж, эцэст энэ удаагийн сонгуульд бие даан өрсөлдөж ийн УИХ-д суухаар боллоо. 

Н.Алтанхуяг нь 2012 оны сонгуульд намаа ялуулсан намын даргын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан нэгэн. Харин одоо парламент бие даагч гэх тодотголтойгоор суух болчихлоо. 

Харин Н.Алтанхуяггүй АН парламентад энэ удаад мөн л цөөнхийн нэрээ үргэлжлүүлэх нь ээ. Тэд энэ удаагийн сонгуулиар 11 хүнээ л парламентын босго давуулж чадлаа 

 

О.ОНОН

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button