С.Жавхлан: Монголыг мөнгө дийлдэг юм байна
Парламентад 2016-2020 онуудад буюу дөрвөн жил бие даагчийн сэтэртэй суусан тэрбээр өнгөрсөн хавар АН-д элсэх шийдвэр гаргаж “Тавилан юм даа” хэмээн мэдэгдсэн.
Улмаас С.Эрдэнэ дарга түүнд Увс аймгаас нэр дэвших эрх олгосон. Гэвч түүнд төрсөн нутгийнхан нь С.Жавхлан бус АН-аас О.Цогтгэрэл, МАН-аас Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар итгэл үзүүллээ.
Үүнд эгдүүцсэн С.Жавхлан өчигдөр Увс аймгийн ард иргэдэд хандан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Энэ өдрөөс хойш миний дууг нэг ч битгий сонсоорой. Би энэ амьдрах насандаа дахиж хэзээ ч нутагтаа ирэхгүй. Мөнгөнд хууртдаггүй болсон цагтаа надтай харьцаарай. Миний ах дүүс мэнд амгалан, жаргалтай байх болтугай. Монголыг мөнгө дийлдэг юм байна. Зүрх сэтгэлдээ Монголоо хайрлаж яваарай” хэмээлээ.
О.ОНОН