Т.Ганболд: Бие даагчдын саналыг хакердчихлаа
Тэрбээр “Манай улс 2012 оноос хойш автомат хайрцгийг хэрэглэж ирсэн. Хуульд заасны дагуу хүмүүсийн ярьж заншсанаар хар машинаар тооллогоо явууллаа. Энэ удаагийн сонгуульд өнгөрсөн долоо сонгуулиас хамгийн олон буюу 121 хүн бие даан сонгуульд оролцсон. Эдгээр хүмүүс бол нийгэм олон нийт хүлээн зөвшөөрөх маш олон хүмүүс байсныг харсан байх. Олон нийт болон судалгаараа намыг гэхээс илүү хүнийг харна гэсэн байдлаар хандлага байсан.
Би УИХ-ын 2020 оны сонгуулийн 12 дугаар буюу Дархан-Уул аймаг нэр дэвшсэн. Хуулийн хугацаа буюу сурталчилгаа хийсэн бүх уулзалтын тойм хадгалагдаж, баримт болон үлдсэн байгаа. Ард иргэдийн зүгээс өнөөдрийн үүссэн байгаа нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан. Ард иргэд дэмжиж байсан. Өрсөлдөгч намууд маань намайг 1-ээр гарна гэдэгт итгэлтэй байсан. Бие даагчид бид хуульд харшлахгүйгээр зорилго, үзэл бодлоороо нэгдэж нэг мөрийн хөтөлбөртэйгээр энэ удаагийн сонгуульд оролцсон.
Харамсалтай нь зөвхөн бие даагчид дээр сонгуулийн машинд огт байхгүй таслал, оронгийн формат орж ирсэн. Ямар ч цэг таслалгүй дан ганц тоо тавигддаг пормат гэсэн үг. Зөвхөн бие даагчид дээр энэ таслал гарч ирж байна.
Эхний жагсаалт гарахад миний нэр ерөөсөө гарч ирэхгүй байж байгаад гэнэт 7,311 нэр дэвшигчээс хамгийн эхэнд 7,311 гэж гарч ирсэн. Энэ бол эксел дээр гарч ирж байгаа хөндлөнгийн хакер ажиллагаа. Энэ ганцхан над дээр биш л дээ. Бичлэг ухрааж үзвэл бүх бие даан нэр дэвшигч дээр ийм таслал гарч ирсэн.
Үүнийг ТЕГ шалгах үүрэгтэй. Ийм учраас өнөөдрийн эрх барьж байгаа нам, Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд хандаж хэлмээр байна. Та үнэхээр шударга ёсны төлөө тэмцэж байгаа улс орон нам засгийнхаа нийтлэг эрх ашиг нийт ард түмнийхээ төлөө үйлчилж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд мөн бол энэ увиагүй үйлдэл хийсэн өөрсдийнхөө намын хакерын үйлчилгээ үзүүлсэн хүмүүстээ хариуцлага тооцох сонгуулийн дүнг шударгаар гаргах хэрэгтэй байна” гэлээ.
О.ОНОН