Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 220 боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхий дахинд 10,2 сая хүн өвчилж, 503 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 153 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 3 мянга гаруй хүн эндсэн аж.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургадугаар сарын 28-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 216 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээрээс 215-д нь коронавирус илрээгүй. Харин нэг хүний сорьцонд коронавирус илэрлээ” гэв.
Б.Сувдаа