А.Адъяасүрэнг эгүүлэн татах уу

Өнөөдөр СЕХ-оос УИХ-ын 2020 сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон үнэмлэх гардуулсан. 

Тэгвэл үнэмлэхээ гардсан зарим шинэхэн гишүүдийг эргэн татах тухай асуудал яригдаж эхэлсэн байна. Тэдний нэг Баянхонгор аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан А.Адъяасүрэн юм. Түүний хувьд авлига албан тушаалын хэргээр шалгагдаж буй тухай юм. Тодруулбал, А.Адьяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100.000 ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, сэжигтнээр татагдаад байгаа юм. Хэрэв А.Адъяасүрэнг шүүхээс гэм буруутай гэж тооцвол эгүүлэн татах нөхцөл үүсэх нь тодорхой юм.  

Үндсэн хуулийн 29,3-т “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.  Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан байдаг.

Мөн УИХ-ын тухай хуульд гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан бол эгүүлэн татах үндэслэл болохоор хуульчилсан билээ. 

Ийнхүү хууль шүүхийн асуудал нь цэгцрээгүй түүнийг эгүүлэн татагдаж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна. А.Адьяасүрэнгийн хувьд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажилладаг.  “Номгон Санчир” групийн эзэн нь юм. 

О.ОНОН
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button