Ерөнхийлөгч 486 сая төгрөгийн зээл авчээ
Ерөнхийлөгч Х.Баттулгын жилийн орлого 5 дахин нэмэгдэж, 280 сая төгрөгт хүрчээ. Харин гэр бүлийн гишүүд нь өнгөрсөн онд 90 сая төгрөгийн орлого олжээ. Ерөнхийлөгчийнх нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний зориулалттай газартай. Эдгээр нь нэг тэрбум 398 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Дансандаа 67 сая төгрөгтэй.
Өнгөрсөн онд Ерөнхийлөгч 486 сая төгрөгийн зээл авсан байна.
Ерөнхийлөгчийн хувьд Баялгийн хувь ХК, Женко тур бюро ХК, Женко тур бюро ХК, ХИД ХХК, Вэбсофт ХХК, Талх чихэр ХК, Баянгол зочид буудал ХК, Ай номадик ХХК, Өүпэнспейс ХХК, Женко тур бюро ХК, Мах-Импэкс ХК, Баян-Исгрийт ХХК, Их Монгол Чага Интернэшнл ХХК, Наран баянбүрд хоршоо Хоршоо, Эрдэнэс таван толгой Бусад, Түмэнхишигтэн ХХК, Ардчилал сонин гээл 20 шахам компаниас хувь эзэмшиж байна.
О.ОНОН