Гишүүд өнөөдөр тангаргаа өргөнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  өнөөдөр зарлиг гаргалаа. Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-ын Анхдугаар чуулганыг 2020 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 12:00 цагт товлосон байна. 

 

Анхдугаар чуулганыг хуралдааныг энэ парламентын хамгийн өндөр настай гишүүн даргалан явуулдаг. УИХ-ын гишүүн Х.Баделхан даргалан явуулж, УИХ-ын даргаа сонгоно. 

 

АНХДУГААР ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

УИХ-ын тухай хууль:

  •  14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
  •  14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох
  •  14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох
  •  14.3.4. Ерөнхий сайдыг томилох
  •  14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах
  •  14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох
  •  14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх
  • 14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
  • 14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.
 О.ОНОН
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button