Я.Буянжаргал: ХӨСҮТ-д хяналтанд байсан эх амаржиж 3,8 кг охинтой боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг алдалгүй өдөр бүр хүргэж байгаа билээ.

Өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар 29 байранд 2174 иргэн тусгаарлалтанд байна. 5 хүртэлх насны хүүхэд 103, жирэмсэн эх 46, хорт хавдартай 23 хүн байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 504 иргэн байна. Мөн коронавируст халдвар нь эдгэрсэн ч төрөх дөхсөн тул ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эх өнөө өглөө амаржиж, 3.8 кг жинтэй охинтой боллоо. Эх, нярайн бие сайн байна. Одоо ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай хоёр жирэмсэн эх эмчлүүлж байна” гэв.

Б.Сувдаа

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button