Аймгийн засаг дарга нарыг чөлөөлнө
Иймээс Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Төв аймгийн Засаг дарга Ж. Батжаргал, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нарыг Ерөнхий сайд аймгийн Засаг даргын албан тушаалаас нь чөлөөлнө.
Мөн нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ч мөн Ерөнхий сайдын захирамжаар чөлөөлөгдөж буй.
Харин нийслэлийн Засаг даргын тушаалаар Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир чөлөөлөх юм.
Иймээс ирэх өдрүүдэд дээрх аймгуудад дараагийн аймаг дүүргийн Засаг дарга хэн байх вэ? гэх таамаг өрнөх нь ээ. Хуулийн дагуу аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Засаг дарга нарыг санал болгож, Ерөнхий сайд болон хотын Засаг дарга батламжлах юм.
О.ОНОН