Д.Нямхүү: Өнөөдөр нэг хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус халдвараар дэлхийд 10,5 сая  хүн өвчилж,  513 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн дотор нийт 159 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн энджээ.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү: “Зургадугаар сарын 30-ны өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 406 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шатлал руу шилжлээ. Нийт 36 хоног эмчлэгдээд эдгэрч гарлаа” гэв.

Б.Сувдаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button