МАН-ынхан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар улираана

МАН-ын Бага хурлын долдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар МАН-ын нарий бичгийн дарга С.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Монголын ард түмэн УИХ-ын 2020 оны парламентын сонгуулиар МАН-ын дарга МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь сонгосон. Энэ хүндтэй сонголтыг МАН-ын Бага хурал баталгаажуулж, Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхээр бага хурлаараа баталлаа. МАН-ын хувьд ялалт гэхээсээ хариуцлага ирж байна. Ирэх дөрвөн жилийн хугацаанд маш том үүрэг хариуцлага байгаа. 2.9 тэрбум ам.долларын өрийг төлж барагдуулна. Ажлын байрыг нэмэгдүүлнэ. Хүчээ нэгтгэж багаараа ажиллахаа илэрхийлж байна” гэлээ.

 О.ОНОН

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button