Долдугаар сард нийт найман нислэг үйлдэнэ
УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Өчигдөр болсон УОК-ын ээлжит 25-р хурлаар гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж долдугаар сарын 15н хүртэл сунгалаа. Шуурхай штабаас 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нийтдээ 26 удаагийн захиалгат нислэгийг зохион байгуулсан байна. Агаарын замаар 5916 иргэн, авто зам болон явганаар 5588 иргэнийг Монгол улсын хилээр татан авсан аж. Одоогоор нийтдээ 11504 иргэн эх орондоо ирсэн байна.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Долдугаар сард хийгдэх нислэгүүдийн хувиар гарсан байна. Үүнд:
- Долдугаар сарын 2-нд БНСУ-Сөүл /хоёр нислэг/
- Долдугаар сарын 4-нд Япон-Токио
- Долдугаар сарын 7-нд БНСУ-Сөүл /хоёр нислэг/
- Долдугаар сарын 9-нд Турк-Истанбул /транзит/
- Долдугаар сарын 15-нд БНСУ-Сөүл /транзит/
- Долдугаар сарын 20-нд БНСУ-Сөүл
- Долдугаар сарын 21-нд Япон-Токио
- Долдугаар сарын 26-нд Франкфурт /транзит/ зэрэг нийт найман нислэг үйлдэгдэхээр боллоо” гэв.
Б.Сувдаа