Ж.Батбаясгалан нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллана
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан УИХ-ын 2020 сонгуульд сонгуульд өрсөлдөн, парламентын гиүүнээр сонгогдсон тул өнөөдөр ажлын тайлангаа тавьж, Нийслэлийн Засаг даргын тамгыг, Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийн хамт Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланд шилжүүлэн өглөө.
Ж.Батбаясгалан дараагийн Засаг дарга томилогдтол нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.
О.ОНОН