Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг УИХ-ын дэд даргаар баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар эхлээд МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн даргаар Д.Ганбат нарыг нэр дэвшүүлснийг хэлэлцэн баталлаа.
Үүний дараа УИХ-ын дэд даргаар Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарыг нэр дэвшүүлснийг хэлэлцэн, дэмжлээ.
Мөн байнгын хороодыг байгуулж, бүрэлдэхүүнийг батлав.
Үүнд:
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
- Төрийн байгуулалтын байнгын хороо
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
- Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо
- Эдийн засгийн байнгын хороо
- Төсвийн байнгын хороо
- Өргөдлийн байнгын хороо
О.ОНОН