Эрүүл мэндийн сайдад нэр нь яригдаж буй тэрбумтан Т.Мөнхсайхан
Т.Мөнхсайхан нь одоогийн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн ойрын хүн гэх яриа бий. Учир нь Д.Сарангэрэл сайд түүнийг Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж байв. Үүний дараа өнгөрсөн оны долдугаар сард буюу жилийн өмнө түүнийг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар томилсон юм.
Харин цахим орчинд түүнтэй холбоотой өөр нэг мэдээлэл хүчтэй тархаж байгаа нь Т.Мөнхсайхан захирлын ХОМ.
Т.Мөнхсайхан 2018 онд жилийн долоон тэрбум 950 сая төгрөгийн орлого олсноо ХОМ-тээ мэдүүлсэн байв. Харин 2019 онд орлого огцом бууруулж 14 сая төгрөг хэмжээн бичжээ. Харин үл хөдлөх хөрөнгүүдэд нь өөрчлөлт ороогүй байна. Тодруулбал, Т.Мөнхсайханыг гурван орон сууцтай, нэг өвөлжөө, хаваржааны газартай эдгээр нь дөрвөн тэрбум 445 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Түүний 2019 оны ХОМ-д огцом буурсан зүйл бол дансан дахь мөнгө. Хадгаламжиндаа 2018 онд 5 тэрбум 552 сая төгрөгтэй байсан бол 2019 онд 245 сая төгрөгтэй хэмээн мэдүүлжээ. Тэрбээр Тэнгэрийн шонхор ХХК, Хүчит шонхор ХХК-иудаас хувь эзэмшдэг.
О.ОНОН