Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц техникийн буулт хийлээ
МИАТ ТӨХК-ийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай нислэг техникийн шалтгаанаар БНХАУ-ын Бээжин хотод 13:23 цагт техникийн буулт хийгээд байна.
Тус нислэгийн 170 зорчигчийг БНХАУ-ын Бээжин хотоос авчрах агаарын хөлөг Улаанбаатар хотоос 14:00 цагт хөөрөхөд бэлэн болсон байна.
Өнөөдөр БНСУ-аас хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр 420 иргэн эх орондоо ирэх хуваарьтай байгаа юм.
О.ОНОН