Д.Лүндээжанцан Г.Занданшатарт зөвлөнө

УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарт ахлах зөвлөх болсон байна. Д.Лүндээжанцангийн хувьд УИХ-ын 2020 оны сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшин, “өвдөг шороодсон”. 

Д.Лүндээжанцан 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн бие даасан хувилбар тулгар цаазын төслийг боловсруулалцсан байна. Тэрбээр ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын хуралдаанаар хэлэлцэхэд түүний эхийг баригчаар ажилласан хувьтай нэгэн. Д.Лүндээжанцан Монгол Улсад хууль тогтоох байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон цагаас хойш тасралтгүй 30 жил төрийн түшээгээр сонгогджээ. 

Мөн 2019 онд Үндсэн хууль нэмэлт өөрчлөлт өөрчлөлтийн эхийг барьсан туршлагатай парламентч юм. 

О.ОНОН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button