Анхдугаар чуулган хуралдаж, долдугаар сард найман нислэг үйлдэх тов гарсан долоо хоног
Өнгөрсөн долоо хоногт улс оронд болж өнгөрсөн онцлох үйл явдлын тоймыг хүргэе.
Анхдугаар чуулганы хуралдаан боллоо
14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх
14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох
14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох
14.3.4. Ерөнхий сайдыг томилох
14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах
14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох
14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх
14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.
14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.
Ховд аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай, эрэгтэй, “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр” оноштойгоор биеийн байдал хүнд, Өвчтний дүү Цэцэг суманд 16 настай, эрэгтэй “тарваган тахлын булчирхайн хэлбэр” оноштойгоор сумын эрүүл мэндийн төвд биеийн байдал дунд байна. Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд хөл хорио тогтоож, халдварыг тархаахгүй байх мэргэжлийн хариу арга хэмжээг ЗӨСҮТ болон Ховд, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Батлагдсан тохиолдлын 1-р хавьтал 96, 2-р хавьтал 402 хүнийг тогтоож, эхний ээлжинд 1-р хавьтлын 96 хүний сорьц цуглуулан шинжилгээ хийж байна.
Шуурхай штабаас 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нийтдээ 26 удаагийн захиалгат нислэгийг зохион байгуулсан байна. Агаарын замаар 5916 иргэн, авто зам болон явганаар 5588 иргэнийг Монгол улсын хилээр татан авсан аж. Одоогоор нийтдээ 11504 иргэн эх орондоо ирсэн байна.
- Долдугаар сарын 2-нд БНСУ-Сөүл /хоёр нислэг/
- Долдугаар сарын 4-нд Япон-Токио
- Долдугаар сарын 7-нд БНСУ-Сөүл /хоёр нислэг/
- Долдугаар сарын 9-нд Турк-Истанбул /транзит/
- Долдугаар сарын 15-нд БНСУ-Сөүл /транзит/
- Долдугаар сарын 20-нд БНСУ-Сөүл
- Долдугаар сарын 21-нд Япон-Токио
- Долдугаар сарын 26-нд Франкфурт /транзит/ зэрэг нислэг багтсан байна.
Г.Занданшатарыг УИХ-ын даргаар дахин сонголоо
Ингээд Улсын Их Хурлын даргыг сонгох санал хураалтыг гар өргөж явуулахад хуралдаанд оролцсон 75 гишүүн санал нэгтэйгээр Улсын Их Хурлын гишүүн Гомбoжавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжсэнээр энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцохоор шийдвэрлэв. Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан хоёр дахиа сонгогдож буй Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулж өглөө.
Монгол улсын 31 дэх ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо
Ерөнхий сайдад нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нь 1985 онд нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг төрийн удирдлагын арга зүйч, 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Тэрбээр 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргаар ажиллаж, 2020 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна.
Б.Сувдаа