Х.Хүрэлбаатар, А.Цогцэцэг нарын аль нэг нь Эрүүл мэндийн сайдаар томилогдохоор яригдаж байна
УИХ-ын 2020 оны сонгуулийн дүнд МАН үнэмлэхгүй ялалт байгуулснаар Засгийн газраа дангаараа байгуулах эрхтэй болсон. Тиймдээ ч намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг улираан сонгож, өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа үргэлжлүүлэх нь зөв хэмээн эрх баригч нам үзээд буй.
Тиймээс маргааш Засгийн газрын танхимын гишүүдийн нэрс зарлагдаж тодорхой болно. Тухайлбал, Эрүүл мэндийн сайдад мэргэжлийн гэх тодотголтой хоёр хүний нэр яригдаж байгаа аж. 2012 оны хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан Н.Хүрэлбаатарыг Эрүүл мэндийн сайдаар томилохоор тохироо хийгдэж байгаа аж. Түүнийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаас сайд хүртэл нь ажиллаж үзсэн туршлагатай хэмээн үнэлж буй сурагтай. Мөн тэрбээр сүүлийн жилүүдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа билээ. Гэхдээ Н.Хүрэлбаатар нь өмнө нь мөнгө угаасан, авлига авсан хэрэгт холбогдон шалгагдаж байсан удаатай. Түүнийг ихээхэн хэмжээний мөнгө хахуульд авсан байж болзошгүй хэмээн УМБГ-аас шалгаж байсан юм. Дээрх хэрэгт орооцолдсныг эс тооцуул Н.Хүрэлбаатар сүүлийн хэдэн жил улс төр, ямар нэгэн албан тушаалаас ангид байж ирэв.
Харин дараагийн яригдаж буй хүн бол А.Цогцэцэг. Тэрбээр ШШГЕГ-ын Цагдан хорих 461-р ангид хоригдож буй Ерөнхий сайд асан Ж.Эрдэнбатын Засгийн газарт 2016-2017 онуудад Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан. Ингэхдээ Батлан хамгаалахын сайд асан, УИХ-ын гишүүн Н.Энхболдын татаасаар сайд болсон гэлцдэг. Шулуухан хэлэхэд Н.Энхболдтой худ ургын холбоотой. А.Цогцэцэгийг Эрүүл мэндийн салбараа мэддэг, энэ салбартаа олон ажил мэргэжлийнхээ дагуу ажилласан хэмээн үнэлж буй учраас Эрүүл мэндийн сайдад томилох асуудал яригдаж буй. Гэхдээ энэ хоёрын хэн нь хүчтэй гэдгийг харах л үлдлээ.
www.olloo.mn