Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ
УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй Ж.Эрдэнэбатыг шүүх хурал долдугаар сарын 6-ны өдөр хүртэл хойшлогдсон. Тэгвэл түүний гэм бурууг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлээ.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан аж.
Б.Сувдаа