Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилээр хаслаа

Шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дуусаж, шүүх ялын тогтоолоо уншиж танилцуулсан юм.  Ж.Эрдэнэбатын хувьд нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ялаар шийтгэлээ.

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байна. Шүүгдэгч нарт холбогдох хэргийн шүүх хурал долдугаар сарын 2-нд эхэлсэн. Шүүх хурал хэд хэдэн удаа хойшлогдсоны үндсэн дээр өнөөдөр гэм буруутайд тооцож яллах дүгнэлт гарлаа.

Б.Сувдаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button