ЭЕШ-ын дундаж оноо ‘Теле’ хичээлийн чанарыг тодорхойлов
Орон даяар төгсөх ангийн сурагчдаас долдугаар сарын 2-5-ны өдрүүдэд ЭЕШ авч дууслаа. Энэ жилийн ЭЕШ нь коронавируст халдварын улмаас УОК,ЭМЯ зэрэг холбогдох байгууллагуудын гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахин, улсын хэмжээнд байгуулагдсан 85 шалгалтын байранд явагдаж, хүүхэд хоорондын зай 1,5-2м, нэг ангид 12 хүүхэд суухаар төлөвлөгдсөн зэрэг зүйлсээрээ бусад жилүүдээс онцлогтой болж өнгөрлөө.
Теле хичээлийн үр дүн хэрхэн гарах нь ЭЕШ-аас хамаарна хэмээн үзэж байсан. Тэгвэл ЭЕШ-ын аймгуудийн дундаж оноогоор хамгийн өндөр нь Өвөрхангай (521оноо) байгаа бол хамгийн бага нь Булган аймаг (472 оноо)-той байна. Энэхүү нөхцөл байдлаас харвал теле хичээлийн үр дүн тийм ч сайн нөлөөтэй байсангүй гэж хэлж болохоор. Нэг талаараа цар тахлын үе нь 12 дугаар ангийн сурагчдыг ганцаарчлан хичээлээ бэлтгэх боломж олгож байсан гэж хэлж болох ч нөгөө талаараа хараахан үзэж амжаагүй хичээлийн агуулгыг теле хичээлээр нөхөж ойлгуулна гэсэн боловсролынхны үнэлэмжийг ЭЕШ-ийн үр дүн харууллаа.
Б.Сувдаа