МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сайд нарын асуудлыг хэлэлцэж байна

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааныг өнөөдөр  15.00 цагт зарласан. Уг хуралдаанаар шинээр байгуулагдах засгийн газрын бүрэлдэхүүн сайд нарын асуудлыг хэлэлцэх юм.

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслүүдийг эцэслэн баталсан. 

Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар болсон.

С.Цог

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button