Шинэ сайд нар УИХ-д тангараг өргөлөө

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнөөдөр танхимын бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулсанаар шинэ Засгийн газар бүрдлээ. Шинэ сайд нарт захирамж гардуулах ёслолын ажиллагаа Төрийн ордны Есөн хөлт тугт танхимд болж, шинэ сайд нар УИХ-д тангараг өргөлөө.

Шинэ Засгийн газар  Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн 14 яам нийт 17 сайдтай ажиллахаар болсон.

Шадар сайдаар Я.Содбаатар

ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад Д.Сарангэрэл 

Сангийн яамны сайдад Ч.Хүрэлбаатар 

Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдад Х.Нямбаатар

Эрчим хүчний сайдад  Н.Тавинбэх

Батлан хамгаалахын сайдад Г.Сайханбаяр

Эрүүл мэндийн сайдад  Т.Мөнхсайхан 

Гадаад харилцааны сайдад  Н.Энхтайван

Зам тээврийн хөгжлийн сайдад  Л.Халтар

БШУ-ын сайдад  Л.Цэдэвсүрэн

-Засгийн газрын бүтцэд шинээр орж буй Соёлын яамны сайдад С.Чулуун

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад А.Ариунзаяа

ХХААХҮ-ийн сайдад З.Мэндсайхан

Барилга хот байгуулалтын сайдад Б.Мөнхбаатар

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдад  Г.Ёндон

Шинэ сайд нар тангараг өргөснөөр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

С.Цог

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button