Д.Нямхүү: 42 настай эмэгтэй онгоцонд амаржиж хоёр ихэр хүүхэдтэй болсон
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 12,3 сая хүн өвчилж, 556 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн дотор 212 мянган шинэ тохиолдол бүртгэгсэн байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Долдугаар сарын 9-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 328 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэнд нь коронавирус илрээгүй. Өчигдөр орой буюу долдугаар сарын 10-ны Истанбулын онгоцоор ирсэн 42 настай эмэгтэй онгоцонд амаржиж хоёр ихэр хүүхэдтэй болсон. Хоёр хүүхдийг ээжтэй нь хамт ХӨСҮТ-д тусгаарлан хянаж байна” гэв.
Б.Сувдаа