Д.Нямхүү: Хоёр хүн эдгэрч, шинээр нэг хүнээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 улсад коронавирусийн халдвар бүртгэгдэж, 13.885.000 хүн өвчилж,  591.000 хүн нас барж,  8.2 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 5.0 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.  Сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдвараар 226 мянга гаруй хүн шинээр өвчилж, 5000 гаруй хүн нас барсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори,  Дархан -Уул аймгийн салбар лабораторид нийт 438 хүний сорьцод шинжилгээ хийлээ. 437 сорьцод коронавирус илрээгүй.  Сөүл-Улаанбаатар онгоцооор ирсэн 18 настай нэг эрэгтэй коронавирус илэрлээ. Өнөөдөр 2 хүн эдгэрч гарлаа, 58 настай эрэгтэй 42 хоног, 59 настай эрэгтэй 39 хоног эмчлэгдсэн байна. Манай улсын хувьд 262 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн. Үүнээс 211 хүн эдгэрч гарсан бол  51 хүн эмчилгээнд байна, нэг хүн хүндэвтэр, 50 нь хөнгөн гэсэн үнэлгээтэй, нэг жирэмсэн эмэгтэй байна" гэв.

С.Тайшир

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button