Д.Нямхүү: 330 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Тус халдвараар дэлхийд 14 сая хүн өвчилж, 608 мянган хүн эндсэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 186 мянган шинэ тохиолдол,4 мянга гаруй нас баралт бүртгэгджээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Долдугаар сарын 19-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийтдээ 330 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Монгол улсад албан ёсоор батлагдсан 287 тохиолдол байна. Үүнээс 213 хүн эдгэрч дараа даараагийн шатлалд шилжсэн” гэв.
Б.Сувдаа