Д.Нямхүү: 520 хүний сорьцонд коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Тус халдвараар дэлхийд 14,6 сая хүн өвчилж, 613 мянган хүн эндсэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 229 мянган шинэ тохолдол бүртгэгдэж, 4 мянга гаруй хүн нас баржээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Долдугаар сарын 20-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори болон ЗӨСҮТ-ийн лабораторид нийтдээ 520 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Одоо ХӨСҮТ-д 74 хүн тусгаарлалтанд байгаа” гэв.
Б.Сувдаа