АНУ-аас 265 иргэн эх орондоо ирлээ
Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өчигдөр 22:50 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.
Тус нислэгээр нийт 265 иргэн эх орондоо ирсэн бөгөөд үүний 21 нь Себү арлаас ирээд байна. Үүнд, хөгжлийн бэрхшээл 4, өндөр настан-асран хамгаалагчтай 38, эрүүл мэндийн шалтгаантай 49, бага насны хүүхэдтэй гэр бүл 74, жирэмсэн 18, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 60 иргэн тус тус ирлээ.
Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн Онцгой Жаргалант сувилал болон Мөнххустай, Налгар, Алтай, Орентал зочид буудалд 21 хоног тусгаарласан байна.
С.Цог