Шатахууны үнэ 40-200 төгрөгөөр өсчээ
Монгол улсын хэмжээнд өнгөрөгч тавдугаар сарын 26-наас шатахууны үнийг бууруулсан. Энэ үеэр нийслэл хотод А92 автобензин 1384 төгрөг, А95 автобензин 1800 төгрөг, дизель түлш 1870 төгрөг, АИ76,80 автобензин 1305 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байв.
Гэвч өнөөдрийн байдлаар шатахууны үнэ буурсан хэжээгээрээ дахин өссөн байна. Ингэснээр А92 бензин 1400 төгрөг, А95 бензин 2000 төгрөг, дизель түлш 2090 төгрөг, АИ76, 80 1350 төгрөгөөр тус тус борлуулагдаж байгаа аж.
Б.Сувдаа