Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг энэ онд дуусгах боломжгүй гэжээ

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын шинэчлэлийн ажлын талаар асуулга тавиад байсан юм.

Тэгвэл салбарын сайд асуулгад дараах хариултыг өгсөн байна. Асуулгын хариуд, зам барилгын ажлын хэрэгжилтийн явцад үүсээд байгаа нөхцөл байдал болоод цаг агаарын нөхцөл байдалд үндэслэн 2020 онд

 
  • Багц 1 хэсгийн 37.26 км
  • Багц 3 хэсгийн 45.74 км
  • Багц 5 хэсгийн 30.53 км буюу нийт 113.53 км авто замын хучилтын ажлыг 10 дугаар сард багтаан дуусгаж, 11 дүгээр сард холбогдох тэмдэг, тэмдэглэгээ, заслын ажлыг гүйцэтгэж, 12 дугаар сард хөдөлгөөн нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Харин Багц 2 хэсгийн 45.5 км болон Багц 4 хэсгийн 45.08 км нийт 90.58 км авто замыг ажлыг 2020 онд хэрэгжүүлж дуусах боломжгүй болсон.

Тиймээс энэ хэсгийн үндсэн болон тур замаар хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангахаар АХБ, гүйцэтгэгч болон зөвлөх компаниудтай зөвшилцөж байгаа аж. Эдгээр багц хэсгүүдийн нийт 70.48 км-т хуучин хучилтаар хөдөлгөөн явагдаж байгаа ба тус хэсгүүдэд гарсан нүх болон бусад эвдрэлүүдийг засварлах, хучилт хуулагдсан байгаа нийт 20.1 км хэсэгт хөнгөвчилсөн суурь, хучилт барихаар холбогдох тооцоо, судалгааг хийж байгааг мэдэгджээ.

Асуулгын хариу дэлгэрэнгүй

\

\

\

\

\

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button